tgindex
Aist Global Mongolia 🇲🇳

Aist Global Mongolia 🇲🇳

Статистика

🇷🇺🇲🇳 Хоёр үндэстэн — сая түүх ✨ Орос-Монголын цорын ганц телевиз 🎬 Онцлох нэвтрүүлгүүд: • Оросын кино, цувралууд монгол хэлээр • Шууд нэвтрүүлэг, онцгой шоунууд • «Дэлхийн төв» мэдээний төсөл 📡 Монгол даяар 24/7 @aistglobaltv

Последний пост
15 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
60
Всего постов
64
Тип
открытый
Язык
und
Категория
Видео
В каталоге с
13 авг.
Подписчики
146
+1 за 3 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
6
40 постов
Вовлечённость
4,1%
к подписчикам
Постов в день
8,6
всего 64
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
6
1/48двое суток
6
1/72трое суток
7

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • ЭНЭ ӨДӨР ТҮҮХЭНД 08.15 1327 Тверь хотод Алтан ордын түшмэл Чолханы эсрэг бослого гарав. Тус бослого нь оросууд, Алтан ордын эсрэг боссон анхны томоохон бослого байв. 1723 Хаант Оросын хаадын зуны ордон Петергофыг барьж дуусгав. 1810 Парис хотноо Вандомын баганыг босгох ажлыг дуусгав. 1877 АНУ-ын зохион бүтээгч Томас Эдисон утсаар ярихдаа "Hello" / "байна уу" хэмээх үгийг ашиглахыг анх санал болгожээ. 1914 Панамын сувгаар анхны хөлөг онгоц нэвтрэн гарав. Уг хөлгийн нэр "Кристобаль" байв.

  • Дорнын зурхай - 2026.08.15-ны дугаар Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Балжинням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно.

  • "Цаг агаар" - 2026.08.15 Улаанбаатар: 🌙 Шөнө: +11°C ☀️ Өдөр: +19°C

  • АИ 92 автобензиний үнэ 200 төгрөгөөр нэмэгджээ / МЭДЭЭ 2026.08.14 • Шатахууны үнийн зөвлөл хуралдаагүй байхад зарим шатахуун нийлүүлэгч аж ахуйн нэгж АИ-92 бензиний үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлж эхэлжээ • Монголын сурагч охин “Росатом”-ын мөс зүсэгч хөлгөөр Хойд туйлыг зорилоо • Чингис хааны удмынхны байгуулсан Зүчийн улс, дундад зууны үеийн хамгийн хүчирхэг улсын нэг байжээ • Дэлхийн сонорт бэлчээрийн мал аж ахуйн асуудлыг дэвшүүлсэн жингийн цуваа удахгүй Улаанбаатарт ирнэ. • Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй болно • Ирэх даваа гараг гэхэд шатахууны нийлүүлэлт хэвийн хэмжээнд очно гэж амлав • “Хайрын хүч”, "Хүрээ Дагшаа", Монгол Аялгуу Монгол Хатан - Монголын Үндэсний Урлагийн тоглолт / Амралтын өдрөөр хаачих вэ

  • Монголын төрийн далбаа хойд туйлд / ГЛОБАЛ МЭДЭЭ 2026.08.14 • Путин Улаан-Үдэд. Оросын Ерөнхийлөгчийг Буриадад хэн урьж, түүний айлчлал хөршүүдэд ямар үр өгөөж өгөв? • Улсын хэмжээнд 20 хоногийн Дизель түлшний нөөцтэй байгаа бол орж ирж байгааАИ92 автобензинийг тэр даруй ШТС- руу ачуулж байна. • Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно • С.Бямбахорлоо: Нүүрсийг хагас боловсруулсан байдлаар экспортод гаргавал илүү ашигтай • СОР17 хурлын үеэр Дүнжингарав, Нарантуул захын замуудыг 07:00- 23:00 цагийн хооронд хаана • Дэлхийн монгол судлаачид Улаанбаатарт цуглажээ • Чингис хааны удмынхны байгуулсан Зүчийн улс дундад зууны үеийн хамгийн хүчирхэг улсын нэг байжээ • Монголын волейболын түүх нэгэн шинэ хуудсаар баяжлаа. • Монголын сурагч охин “Росатом”-ын мөс зүсэгч хөлгөөр Хойд туйлыг зорилоо

  • Ирэх даваа гараг гэхэд шатахууны нийлүүлэлт хэвийн хэмжээнд очно Хомсдолоос үүдэлтэй дараалал  шатахуун түгээх станцуудын гадаа  үүсч түгжрэл үүсгэж байгаа учир Тээврийн цагдаагийн албанаас  зохицуулалт хийж байна. Мөн ирэх даваа гарагаас шатахууны нийлүүлэлт хэвийн хэмжээнд хүрнэ гэж мэдээллээ.

  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг иргэдэд мэдээлэх, эргэх холбоог хангах зорилго бүхий “Хотын дарга сонсож байна" платформыг нэвтрүүллээ. Иргэд 150-150 тусгай дугаарт зурвас илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn И-мэйл хаягаар холбогдох боломжтой.

  • Долоо хоногийн онцлох мэдээ / Дэлхийн төв 14.08.2026 • Владимир Путин Буриадад айлчилж, Алс Дорнодын хот төлөвлөгчид болон архитекторуудтай уулзлаа • Монгол улсад Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2026” цэргийн сургуулилт боллоо • Монгол, Буриад зочид. Эрхүү угсаатны соёлын их наадам боллоо • Өвөр Байгалийн хязгаар нутгийн 95 настай хөдөлмөрчин хүнд бэрх сорилтууд болон комсомолыг хайрлах сэтгэлийнхээ тухай хуучиллаа • Халимагийн өсвөрийн бөхчүүд домогт Санжи Каруевын дурсгалыг хүндэтгэлээ • 87 настай төгөлдөр хуурч Москва, Санкт-Петербургийн үзэгчдийг бишрүүллээ • Хятад дахь бамбарын наадам. Юэси хошууны цагаан будааны шаталсан талбайд мянга мянган гэрэл аслаа

  • “Хайрын хүч”, "Хүрээ Дагшаа", Монгол Аялгуу Монгол Хатан - Монголын Үндэсний Урлагийн тоглолт /Амралтын өдрөөр хаачих вэ? / Энэ амралтын өдрүүд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зочид төлөөлөгчдөд толиулах урлаг соёлын хөтөлбөрийн бэлтгэл өдрүүд болж өнгөрөх төлөвлөтэй байна. Тухайлбал, Монгол Улсын Хүүхэлдэйн Театр Монгол Аялгуу Монгол Хатан - Монголын Үндэсний Урлагийн тоглолтыг дэглэжээ. Мөн манай оронд хэдийнэ ирж тухласан гадныхан Төрийн Соёрхолт Баянмонгол биг бэнд "Хүрээ Дагшаа" жазз тоглолтыг ч үзэж сонирхох боломжтой байна. Амралтын өдрөөр хаачих вэ ....

  • Чингис хааны удмынхны байгуулсан Зүчийн улс дундад зууны үеийн хамгийн хүчирхэг улсын нэг байжээ Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номын нээлт Гадаад харилцааны яаманд боллоо. Тус номыг Бүгд Найрамдах Турк Улсын монголч эрдэмтэд бичиж доктор Д.Анхбаяр, Б.Энхчимэг нар монгол хэлнээ орчуулжээ. Энэхүү ном нь Зүчийн улсын үеийн түүхэн эх сурвалж, зарлиг, албан бичгүүдийг судалгааны эргэлтэд оруулах, Монголын эзэнт гүрний түүх, дипломат харилцааны өвийг олон нийтэд таниулахад чиглэсэн бүтээл болж байна.

  • Дэлхийн сонорт бэлчээрийн мал аж ахуйн асуудлыг дэвшүүлсэн жингийн цуваа удахгүй Улаанбаатарт ирнэ. Нэгэн мянганы өмнө дорно өрнийг холбосон Торгоны зам монгол нутгаас эхэлж алс Персэд хүрч байсан. Тэгвэл энэ тэмээн жингийн цуваа буцаж ирэхдээ бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой асуудлыг дэлхийн сонорт хүргэхээр аялж явна.

  • Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй болно Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дуусжээ. Төмөр замыг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулах гэж байна. Тус төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэдэг байдал арилахын зэрэгцээ түгжрэл ч багасах боломжтой байна.

  • Мария Латышева “Арктика” атомын мөс зүсэгч хөлөг онгоцонд зочилж, доторхыг нь танилцууллаа 🚢🇷🇺 Манай сурвалжлагч Мария Латышева Оросын “Арктика” атомын мөс зүсэгч хөлөг онгоцонд зочилж, түүний доторх сонирхолтой хэсгүүдийг рилс болгон хүргэлээ. Тэрээр мөс зүсэгч хөлгийн хамгийн сонирхолтой булангаар орж, туршлагатай ахмадтай ярилцан, мөн яагаад мөс зүсэгч хөлөг онгоцонд эмэгтэйчүүдийг үргэлж баяртайгаар хүлээн авдаг талаар сонирхожээ. Хойд туйл руу аялсан Монголын сурагч охин Василиса Марковагийн тухай манай сурвалжилгыг үзэхээ бүү мартаарай. 🇲🇳

  • 🏎️🇷🇺🇧🇾 Орос, Беларусийн тамирчид “Формула-1”-д төрийн далбаан дороо оролцоно Орос 🇷🇺 болон Беларусийн 🇧🇾 тамирчид олон улсын авто спортын тэмцээнүүдэд өөрсдийн улсын далбаа, бэлгэдэлтэйгээр оролцох боломжтой боллоо. Энэ шийдвэрийг Дэлхийн авто спортын зөвлөл (WMSC) гаргасан бөгөөд Олон улсын автомашины холбоо (FIA)-ны мэдээлснээр Орос, Беларусийн тамирчид FIA-гийн ивээл дор зохион байгуулагддаг бүх тэмцээнд оролцох эрхтэй болжээ. 🏁 Үүнд: 🏎️ “Формула-1” 🏆 WRC ралли 🏜️ “Дакар” ⚡ “Формула-Е” 🏎️ “Формула-2” 🏎️ “Формула-3” зэрэг тэмцээнүүд багтаж байна. 🇷🇺🇧🇾 Мөн тэмцээний үеэр тамирчдын хувцас, тоног төхөөрөмж, автомашин дээр улсынхаа бэлгэдэл, төрийн далбааг ашиглах, мөн төрийн дууллаа эгшиглүүлэхийг зөвшөөрчээ. Харин Орос болон Беларусийн нутаг дэвсгэрт олон улсын авто спортын тэмцээн зохион байгуулахыг хориглосон шийдвэр хэвээр үлдсэн байна.

  • 🇷🇺 Орост тавтай морилно уу? Буриадын тухай бас багахан... Өнгө төрх нь өөр өөр ч жинхэнэ, үзэсгэлэнтэй, хязгааргүй сайхан нутаг. Өв уламжлалаа нандигнан хадгалж яваа хүмүүс. Сэтгэл зүрхээ шингээн бэлтгэсэн хоол. Түүхийг амилуулан өгүүлэх музейнүүд. Мөн яарахыг умартаж, түр ч болов зогсоод гүнзгий амьсгалмаар санагдуулах гайхамшигт байгаль.

  • Манай орны 81,9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ / Цөөн хормын мэдээ 2026.08.14 • Манай орны 81,9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ • Энэ сарын эхний 9 хоногт 53 134 жуулчин хүлээн авчээ • “Хархорум Базаар” Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд гарч байна • Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэхэд чиглэжээ • Улаанбаатар хотын төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл Даваа гарагт эхэлнэ • Элчин сайд А.Н.Евсиковыг шагнажээ

  • Путин Улаан-Үдэд. Оросын ерөнхийлөгчийн айлчлал хөрш Буриадад ямар үр өгөөж өгөв? Долоо хоногийн эхээр Владимир Путин Улаан-Үдэд гэнэт хүрэлцэн ирлээ. Оросын ерөнхийлөгчийг Буриадад хэн урьж, түүний айлчлал хөршүүдэд маань ямар үр өгөөж өгсөнийг яг одоо хүргэе.

  • Монголын сурагч охин “Росатом”-ын мөс зүсэгч хөлгөөр Хойд туйлыг зорилоо Монгол сурагч охин Хойд туйлыг зорилоо! Есдүгээр ангийн сурагч Василиса Маркова “Мэдлэгийн мөс зүсэгч” олон улсын шинжлэх ухаан, танин мэдэхүйн төслийн оролцогчоор шалгарчээ. Манай зураг авалтын баг түүнийг Мурманск хотоос Арктикийн аялалд нь үдэн гаргалаа.

  • Японд аадар борооны улмаас 170 мянга гаруй хүнд нэн даруй нүүлгэн шилжих тухай захирамж өгсөн байна. Энэ талаар Японы Захиргааны хэрэг, харилцаа холбооны яамны мэдээлэлд дурджээ. Зарим хотод гудамж талбайд ус ойролцоогоор 20 см хүртэл үерлэсэн бол хур тунадасны хэмжээ цагт 110 мм хүрч байна. Эх сурвалж: HaradaWinmans / X

  • видео или голосовое, без подписи

Aist Global Mongolia 🇲🇳 — tgindex