tgindex

📈 Block Intelligence 📉

Статистика
@block_intelligenceрусский

Админы хаяг @Bo_Roo

Последний пост
3 авг.
Последнее чтение
ещё не заходили
Постов за неделю
0
Всего постов
22
Тип
открытый
Язык
русский
В каталоге с
13 авг.
Подписчики
1 117
−3 за 4 дн.
Сутки
−1
−0,09%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
149
22 постов
Вовлечённость
13,3%
к подписчикам
Постов в день
0,0
всего 22
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
98
1/48двое суток
112
1/72трое суток
121

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • 📊 ЭНЭ 7 ХОНОГИЙН ОРЛОГЫН ТАЙЛАН 📅 8-р сарын 3–7 Энэ долоо хоногт олон улсын томоохон компаниуд улирлын тайлангаа танилцуулна. Тайлангийн дараа хувьцааны ханш огцом савлах магадлалтай. 🔹 Даваа — 204 тайлан Palantir, Marriott, Tyson Foods, ONEOK, Williams 🔹 Мягмар — 473 тайлан Caterpillar, HSBC, Merck, Toyota, McDonald’s, Pfizer, Spotify, AMD, Amgen 🔹 Лхагва — 703 тайлан Eli Lilly, Disney, Shopify, Uber, CVS, Booking, DoorDash, eBay, Block 🔹 Пүрэв — 1,018 тайлан Долоо хоногийн хамгийн ачаалалтай өдөр. ConocoPhillips, Cloudflare, Petrobras, Airbnb, Datadog, Warner Bros. Discovery, AIG, Roku 🔹 Баасан — 264 тайлан Vista, T2 Biosystems, Plains, Emera, Oklo 👀 Гол анхаарал: AMD, Palantir, Disney, Uber, Shopify, Airbnb, Cloudflare, Roku, Eli Lilly. ⚠️ Тайлангийн өмнө болон дараа өндөр савлагаа үүсэж болзошгүй. #Earnings #Stocks #WallStreet #MarketNews

  • ⚖️ АНУ-ын Конгресс CLARITY Act-ыг батлахгүй бол SEC крипто зах зээлийн зохицуулалтыг өөрcдөө хийхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.   АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын дарга Пол Аткинс Конгресс CLARITY Act хуулийг баталж чадахгүй тохиолдолд SEC өөрийн эрх мэдлийн хүрээнд криптовалютын зах зээлийн зохицуулалтыг хийхэд бэлэн байгааг мэдэгдлээ. Түүний хэлснээр SEC дүрэм журам боловсруулах боломжтой хэдий ч Конгрессоос баталсан хууль нь илүү тогтвортой, урт хугацаанд хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Мөн засаг захиргаа солигдох бүрд зохицуулалтын бодлого өөрчлөгдөх эрсдэлийг бууруулна гэж үзэж байна. CLARITY Act хуулийн төсөл тавдугаар сарын 14-нд Сенатын Банкны хорооны санал хураалтаар 15–9 харьцаатай дэмжигдсэн боловч Сенатын нэгдсэн хуралдаанаар эцсийн санал хураалт хараахан явагдаагүй байна. Энэхүү хууль батлагдвал АНУ-ын криптовалютын зах зээлд SEC болон бусад зохицуулагч байгууллагуудын эрх үүргийг илүү тодорхой болгож, крипто компаниуд болон хөрөнгө оруулагчдад тогтвортой зохицуулалтын орчин бүрдэх боломжтой.

  • без подписи

  • 🚀 Хувьцааны зах зээл уналттай байсан ч Bitcoin ETF-д хөрөнгө үргэлжлэн оржээ. Өчигдөр хувьцааны зах зээлд борлуулалтын дарамт нэмэгдсэн хэдий ч спот Bitcoin ETF-үүдэд дотогш чиглэсэн цэвэр урсгал бүртгэгдлээ. Үүний зэрэгцээ Bitcoin-ийн үнэ 50 өдрийн хөдөлгөөний дунджаас дээш түвшнээ гурав дахь өдрөө дараалан хадгалахыг оролдож байна.  50 өдрийн хөдөлгөөний дундаж нь зах зээлийн дунд хугацааны чиг хандлагыг тодорхойлоход өргөн ашиглагддаг техникийн чухал үзүүлэлт юм. Bitcoin уг түвшнээс дээш тогтвортой байж чадвал худалдан авагчдын идэвх сэргэх боломжтой. Харин доош орвол богино хугацаанд борлуулалтын дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна.    Спот Bitcoin ETF-д хөрөнгө орж байгаа нь институцийн хөрөнгө оруулагчдын сонирхол тодорхой хэмжээнд хадгалагдаж байгааг илтгэж байна.

  • 🚨🇺🇸 FED БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ АНУ-ын Төв банк 9–3 саналын харьцаагаар бодлогын хүүг 3.50–3.75%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Fed-ийн мэдээлснээр эдийн засгийн идэвх тогтвортой өсөж байгаа ч инфляц 2%-ийн зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Beth Hammack, Neel Kashkari болон Lorie Logan нар шийдвэрийг эсэргүүцэж, хүүг 0.25 нэгж хувиар нэмэх санал гаргажээ. Fed-ийн тэргүүн Кевин Уорш инфляц өндөр хэвээр үргэлжилбэл хүү нэмэх боломж нээлттэйг анхааруулж, инфляцыг 2%-д хүргэх зорилтоо дахин мэдэгдээд байна. 📌 Энэ шийдвэр хүүгийн өсөлтийг түр хойшлуулсан ч есдүгээр сарын хурлаар нэмэх эрсдэл хэвээр байгааг харуулж байна. #FED #InterestRates #Inflation

  • 🚨 FED-ИЙН ЧУХАЛ ШИЙДВЭР АЙСУЙ АНУ-ын Төв банкны хүүгийн шийдвэр Улаанбаатарын цагаар 7-р сарын 30-ны 02:00 цагт гарна. Зах зээлийн одоогийн үнэлгээ: 📈 Хүү нэмэх магадлал: ~30% ⏸️ Хэвээр үлдээх магадлал: ~70% Сүүлийн жилүүдэд Fed-ийн шийдвэрийн өмнө зах зээл нэг хувилбар дээр бараг 99% санал нэгддэг байсан бол энэ удаа хүлээлт ихээхэн хуваагджээ. Гэсэн ч шинжээчдийн үндсэн таамаг нь Fed хүүгээ 3.50–3.75%-д хэвээр үлдээх хувилбар байна. Шийдвэрийн дараа хувьцаа, алт, доллар болон крипто зах зээлд хүчтэй савлагаа үүсэж болзошгүй. #FED #InterestRates #Bitcoin

  • ✨ RWA САЛБАР ГАНЦААРАА ӨСӨЛТ ҮЗҮҮЛЖЭЭ CryptoRank-ийн мэдээллээр 2025–2026 онд криптогийн салбаруудаас зөвхөн бодит хөрөнгөөр баталгаажсан токен буюу RWA өсөлт үзүүлсэн байна. Bitwise-ийн үзэж буйгаар хувьцаа, бонд зэрэг бодит хөрөнгийг блокчейн дээр токенжуулах үйл явц эрчимжиж, ирээдүйд олон их наяд ам.долларын зах зээл бий болгоно. BlackRock-ийн гүйцэтгэх захирал ч хөрөнгийн токенжуулалтыг криптогийн дараагийн том давлагаа гэж онцолж байв. #RWA #Tokenization #Crypto

  • ✨ КРИПТО САЛБАРТ ДАМПУУРАЛ НЭМЭГДЭЖ МАГАДГҮЙ ARK Invest-ийн таамагласнаар ирэх саруудад криптовалютын салбарт дампуурал болон компаниудын нэгдэл нэмэгдэж болзошгүй байна. Түүхэнд ийм үзэгдэл зах зээлийн мөчлөгийн ёроолын орчим ажиглагддаг. Энэ нь сул төслүүд зах зээлээс гарч, салбарын шинэ үе эхлэх боломжтойг дурдаад байна. #Crypto #ARKInvest #Bitcoin

  • ⚠️🇺🇸 ХЕДЖ САНГУУД ТЕХНОЛОГИЙН ХУВЬЦААНУУДАА ЗАРЖ БАЙНА Goldman Sachs-ийн мэдээлснээр хедж сангууд АНУ-ын технологийн томоохон компаниудын хувьцааг сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр хурдаар зарж эхэлжээ. Энэ нь хиймэл оюун ухаан болон технологийн салбарын өндөр үнэлгээтэй холбоотой болгоомжлол нэмэгдэж байгааг харуулж байна. #BigTech #HedgeFunds #WallStreet

  • ⚠️🇰🇷 ӨМНӨД СОЛОНГОСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДАХИН УНАВ KOSPI индекс өнөөдрийн арилжааны үеэр 10 гаруй хувиар унаж, долоодугаар сарын огцом бууралтаа үргэлжлүүллээ. Индекс 2025 оны тавдугаар сараас хойш анх удаа 200 өдрийн хөдөлгөөнт дундаж түвшнээ шалгаж байна. Уналтад Samsung Electronics, SK Hynix зэрэг чип үйлдвэрлэгчдийн хувьцааны хүчтэй борлуулалт голлон нөлөөлжээ. #KOSPI #SouthKorea #StockMarket

  • 🔴 ХЕДЖ САНГУУДЫН ХҮНД ӨДӨР S&P 500 индекс 0.22%-иар өссөн ч зах зээлийн дотоод хөдөлгөөн хедж сангуудад хүчтэй цохилт өгчээ. Goldman Sachs-ийн мэдээллээр: 🔻 Fundamental L/S: −1.3% 🔻 Systematic L/S: −1.0% 🔻 Multi-Strategy: −1.7% Энэ нь COVID-19-ийн уналтаас хойших хедж сангуудын хамгийн муу өдрүүдийн нэг болов. Индекс өссөн ч олон сангийн эзэмшиж байсан хувьцаанууд эсрэг чиглэлд хөдөлсөн байна. Албадан борлуулалт нэмэгдвэл зах зээлийн савлагаа улам эрчимжих эрсдэлтэй. #HedgeFunds #StockMarket #WallStreet

  • Яриаг нээсэн. https://t.me/block_intelligence?livestream=cfe004c77f3b234d7c

  • 🚨 УЛАМЖЛАЛТ САНХҮҮГИЙН АКУЛУУД АМРАЛТГҮЙ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ: Тоглоомын дүрэм өөрчлөгдөв үү? Крипто зах зээл түүхэндээ анх удаа амралтын өдрүүдийн "Аниргүй"-г бүрмөсөн устгаж магадгүй шийдвэртэй туллаа. Дэлхийн хамгийн том дериватив бирж болох CME Group крипто фьючерс болон опцион арилжаагаа 24/7 буюу тасралтгүй явуулж эхэллээ! Эхний амралтын өдрүүдийн сонирхолтой дата: Анхны амралтын өдрүүдээр л гэхэд 7,200 гаруй гэрээ хийгдэж, эргэлт нь шууд $50 сая ам.долларт хүрээд байна. Уламжлалт санхүүгийнхэн (Wall Street) амралтын өдрүүдээр ч эрсдэлээ удирдаж, тасралтгүй хөрөнгө оруулах асар их эрэлттэй байсныг энэ дата баталж байна. 💡 Энэ нь жижиг трейдерүүдэд яагаад аюултай вэ? Өмнө нь Бямба, Ням гарагт CME хаагддаг байхдээ Даваа гарагийн өглөө "CME GAP" буюу үнийн зөрүү үүсэж, зах зээл хаашаа хөдлөхийг тааж болдог байсан тактик одоо үгүй болж байна. Институциуд одоо амралтын өдрүүдээр ч манипуляци (хөдөлгөөн) хийх боломжтой боллоо.

  • 🚨 ИРЭХ САРД $1.8 ТЭРБУМЫН TOKEN UNLOCK БОЛНО: Аль койн дээр хамгийн их Sell ирэх вэ? 📊 Ирэх сард зах зээл дээр нийт 1.839 тэрбум гаруй долларын үнэ бүхий токенууд түгжээнээс гарч (Token Unlock) эргэлтэнд орохоор хүлээгдэж байна.

  • "Майкл Сэйлор Биткойноо зарлаа" гэдэг мэдээний АРД ЮУ БОЛООД БАЙНА ВЭ? Сошиал орчинд "MicroStrategy Биткойноо зарж эхэллээ" гэсэн айдас (FUD) хүчтэй тархаж, ханшид ч богино хугацааны савлагаа үзүүллээ. Тэгвэл яг бодит байдал дээр юу болсон бэ? Танд хамгийн энгийнээр, товч бөгөөд тодорхой тайлбарлая. 🔥 Бодит мэдээ SEC (АНУ-ын Үнэт цаасны хороо)-нд гаргасан 8-K тайлангийн дагуу, Strategy компани 5-р сарын 26-наас 31-ний хооронд 32 BTC-ийг ойролцоогоор 2.5 сая доллараар худалдсан байна. Энэ нь тус компани 2022 оны 12-р сард татварын алдагдлаа нөхөх зорилгоор зарснаас хойших анхны борлуулалт боллоо. 🤔 Тэгвэл Майкл Сэйлор "Хэзээ ч зарахгүй" гэсэн амлалтаа зөрчсөн үү? Үгүй ээ, сандрах ямар ч шаардлага байхгүй. Шалтгаан нь ердөө энэ: Асар өчүүхэн хэмжээ (Бараг 0%): Strategy компани нийт 843,706 ширхэг BTC эзэмшдэг. Үүнээс ердөө 32-хон ширхгийг зарсан нь нийт багцынх нь хажууд шумуулын дайтай буюу бараг "0%" гэсэн үг юм. 🎯 Яагаад зарсан бэ? Тэд мөнгөгүйдсэндээ биш, өөрсдийн гаргасан давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг хууль ёсны дагуу хуваарилахын тулд энэхүү механизмыг ажиллуулж үзэж байгаа хэрэг. Шинжээчид үүнийг зах зээлийг сорьж буй "Signal Flare" буюу сорилтын дохио гэж харж байна. 📉 Зах зээлийн реакци: 2.5-хан сая доллар гэдэг зах зээлд ямар ч нөлөөгүй дүн боловч,"Мэдээний гарчиг"-нууд хүмүүсийг сандаргаж, ханшийг $70,000 руу түр зуур унагалаа. 🚀 Зах зээлийн шуугианд авталгүй, хамгийн үнэн зөв, шүүлтүүртэй мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл манай сувгийг дагаарай! 👇 [https://t.me/block_intelligence]

  • 🚨 GOLDMAN SACHS КРИПТО 13F тайлангаа гаргалаа. Wall Street-ийн хамгийн нөлөө бүхий банк Goldman Sachs 2026 оны Q1-ийн 13F тайлангаа гаргалаа. Үр дүн нь алткойнуудад ТААТАЙ БИШ: ❌ БҮРЭН ЗАРСАН: - XRP ETF → $154M ➜ $0 - Solana ETF → $108M ➜ $0 📉 ОГЦОМ БАГАСГАСАН: - Ethereum ETF → -70% ➜ $114M үлдсэн ✅ ХАДГАЛСАН хэвээр ҮЛДЭЭСЭН: - Bitcoin ETF → ~$700M (зөвхөн -10%) 🔄 ХУВЬЦАА ТАЛД: ↗️ Нэмсэн: Coinbase, Circle, Galaxy Digital ↘️ Багасгасан: Strategy (MSTR), IREN, Riot, Bit Digital ━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━ Энэ бол энгийн ребаланс БИШ — стратегийн дохио. Goldman дөнгөж өнгөрсөн оны 4-р улиралд XRP/SOL ETF-д анх орж байсан. Тэд ердөө нэг улирлын дотор бүрэн зараад байна. 1️⃣ "Алткойн ETF" туршилт амжилтгүй болж байгааг ил харуулж байна 2️⃣ Институцууд "BTC-only" core стратегируу шилжиж байна 3️⃣ БОДИТ орлоготой крипто компаниуд (Coinbase, Circle, GLXY)-руу шилжиж байна #BlockIntelligence #Crypto #Goldman #BTC #ETH #XRP #SOL #ETF #SmartMoney

  • 📊 Шинжээчид 4-р сарын Core CPI өмнөхөөс өндөр гарах хүлээлттэй байна. 🏠 Үүний гол шалтгааны нэг нь АНУ-ын засгийн газрын shutdown-ийн үеэр BLS (Хөдөлмөрийн статистикийн товчоо) мэдээллийн тасалдлын улмаас shelter inflation-ийг бууруулж тооцсон түр аргачлал хэрэглэсэнтэй холбоотой. ⚠️ Тэрхүү статистикийн “quirk” буюу түр нөлөө нь энэ удаад эсрэгээрээ ажиллаж, Core CPI үзүүлэлтийг өсгөх магадлалтай гэж forecaster-ууд үзэж байна. 📈 Зах зээл одоо: • Илүү өндөр инфляц • Fed-ийн хүү бууруулах хугацаа хойшлох эрсдэл • Мөн volatility нэмэгдэх боломжийг анхааралтай ажиглаж байна. #CPI #Inflation #Fed #Markets #Economy

  • без подписи

  • 🔥 Digital Asset $2 тэрбумын үнэлгээтэйгээр шинэ хөрөнгө оруулалт босгож байна 📰 Bloomberg-ийн мэдээлснээр blockchain дэд бүтцийн компани Digital Asset ойролцоогоор $2 тэрбумын үнэлгээтэй шинэ санхүүжилтийн шат эхлүүлжээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг a16z crypto тэргүүлж байна. 🌐 Digital Asset нь Canton Network-ийн хөгжүүлэгч компани бөгөөд: • DRW • Citadel Securities • Wall Street-ийн хэд хэдэн томоохон банкны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. 📈 Тус компани 2025 онд: • BNY Mellon • Nasdaq зэрэг хөрөнгө оруулагчдаас $50 саяын хөрөнгө оруулалт авч байсан. 🏦 Энэ нь институцийн blockchain технологи болон tokenized finance салбарын өсөлт улам эрчимжиж байгааг харуулж байна. #Crypto #Blockchain #DigitalAsset #a16z #CantonNetwork

  • без подписи