tgindex
Крипто Доогтэр

Крипто Доогтэр

Статистика

Public channel

Последний пост
08:02
Последнее чтение
06:45
Постов за неделю
64
Всего постов
89
Тип
открытый
Язык
русский
Категория
Криптовалюты
В каталоге с
13 авг.
Подписчики
3 684
−2 за 4 дн.
Сутки
−2
−0,05%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
157
40 постов
Вовлечённость
4,3%
к подписчикам
Постов в день
9,1
всего 89
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
145
1/48двое суток
166
1/72трое суток
179

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • ⚠️ MiCA хэрэгжиж эхэлснээр крипто луйврын шинэ давалгаа 🇪🇺 Европын Холбооны MiCA крипто зохицуулалт 7-р сарын 1-нээс бүрэн хэрэгжиж эхэлснээр крипто хэрэглэгчдийг онилсон шинэ төрлийн залилан эрчимжиж байна. 🔹 1,700+ зөвшөөрөлгүй крипто платформ ЕХ-ны хэрэглэгчдэд үйлчилгээгээ зогсоох шаардлагатай болсон 🔹 Тухайн үед MiCA-ийн зөвшөөрөлтэй компани ердөө 323 байсан 🔹 10 сая хүртэл хэрэглэгч хөрөнгөө өөр платформ руу шилжүүлэх нөхцөл үүссэн байна. (CoinDesk) 🚨 Луйварчид энэ шилжилтийн үеийг ашиглан: • Жинхэнэ биржийн “хөрөнгөө шилжүүлнэ үү” гэсэн мэдэгдлийг хуулбарлах • Европын зохицуулагч байгууллагын ажилтан мэт дүр эсгэх • Хуурамч лицензтэй бирж, вэбсайт руу чиглүүлэх • “Хөрөнгөө хамгаалахын тулд яаралтай шилжүүл” гэж шахах • Хөрөнгө буцаан авахын тулд “захиргааны төлбөр” нэхэх зэрэг аргаар крипто хөрөнгийг хулгайлж байна. (CoinDesk) ❗MiCA-ийн нэр, ESMA зэрэг зохицуулагч байгууллагын лого, хуурамч бичиг баримтыг хүртэл ашиглаж байгаа тул мессеж, имэйлээр ирсэн холбоос дээр шууд дарж, криптогоо шилжүүлэхээс зайлсхийх хэрэгтэй.

  • 🇰🇷 Өмнөд Солонгос хувийн крипто түрийвчтэй холбоотой шинэ зохицуулалт хийхээр ажиллаж байна Өмнөд Солонгосын татварын байгууллага татварын өртэй иргэний өөрийнх нь крипто түрийвчинд хадгалагдаж буй хөрөнгийг хэрхэн хураах вэ гэдэг асуудлыг судалж байна. 🔐 Бирж дээр хадгалж буй Bitcoin, Ethereum зэрэг хөрөнгийг төрийн байгууллага хууль ёсны журмаар царцаах, хураах боломжтой. Харин self-custody wallet буюу хүн өөрөө private key-гээ эзэмшдэг түрийвчинд байгаа криптовалютыг хураах нь илүү төвөгтэй. Учир нь хөрөнгийг бирж шиг гуравдагч байгууллага удирддаггүй. 📄 Тиймээс Өмнөд Солонгосын Үндэсний Татварын алба одоогийн хуульд байгаа энэ цоорхойг хэрхэн шийдэх талаар хууль эрх зүйн санал боловсруулжээ. ⚖️ Хэрэв ийм зохицуулалт батлагдвал татварын өр төлүүлэх үед хувийн түрийвчинд хадгалж буй криптовалюттай хэрхэн ажиллахыг хуульд илүү тодорхой болгож магадгүй.

  • Питер Шифф: Strategy илүү их Bitcoin зарах шаардлагатай болж магадгүй Биткойныг шүүмжлэгч Питер Шифф Michael Saylor-ийн Strategy компанийн санхүүгийн стратегид дарамт нэмэгдэж байна гэж үзжээ. Түүний таамаглаж буйгаар, STRC-ийн үнийг $100 орчимд буцаахын тулд Strategy илүү их Bitcoin, мөн MSTR хувьцаа зарах шаардлагатай болж магадгүй байна. 📉 Шиффийн гол санаа нь: Strategy нь биткойныг улам ихээр хуримтлуулж, үүнийгээ санхүүжүүлэхийн тулд төрөл бүрийн үнэт цаас гаргаж байгаа. Харин STRC-ийн үнэ дарамтад орвол компанид түүнийг дэмжихийн тулд нэмэлт хөрөнгө шаардлагатай болж болзошгүй. Saylor Bitcoin-ээ хамгаалж үлдэх үү, эсвэл санхүүгийн дарамтаас болж зарах уу? 👀

  • Bitcoin-ийн богино хугацааны хөрөнгө оруулагчдын эзэмшил буурч байна Богино хугацааны эзэмшигчид (STH) гэдэг нь BTC-ээ ойролцоогоор 155 хоногоос бага хугацаанд эзэмшиж буй хөрөнгө оруулагчдыг хэлдэг. Тэд зах зээлийн үнийн өөрчлөлтөд илүү хурдан хариу үйлдэл үзүүлдэг. 📉 Харин сүүлийн үед STH-ийн эзэмшиж буй BTC-ийн хэмжээ буурч, урт хугацааны эзэмшигчдийн гарт байгаа BTC-ийн хэмжээ өндөр түвшинд хүрч байна. Энэ нь зарим хөрөнгө оруулагчид богино хугацаанд арилжаалах бус, BTC-ээ илүү удаан хугацаанд хадгалах хандлагатай болж байгааг харуулж байна. 🔒 Өөрөөр хэлбэл зах зээл дээр идэвхтэй эргэлдэж буй BTC-ийн хэмжээ багасаж байна гэсэн үг. Гэхдээ энэ нь “Bitcoin заавал өснө” гэсэн шууд дохио биш. Харин эрэлт огцом нэмэгдвэл зах зээл дээрх чөлөөтэй BTC-ийн supply бага байгаа нь ханш илүү хүчтэй хөдөлгөх нөхцөл бүрдүүлж болно. 👉 Тиймээс одоогийн нөхцөлд STH ба LTH-ийн харьцаа нь Bitcoin-ийн дараагийн том хөдөлгөөнийг ажиглахад анхаарах нэг чухал үзүүлэлт болж байна.

  • Bitcoin ба 300 долоо хоногийн хөдөлгөөнт дундаж Биткойны түүхийг харахад 300 долоо хоногийн хөдөлгөөнт дундаж буюу 300W MA нь томоохон уналтын үед чухал дэмжлэг болж ирсэн байна. 📉 2020 оны COVID-ийн үеийн уналт болон 2022 оны bear market-ийн төгсгөлд Bitcoin энэ түвшинд маш ойртож, дараа нь хүчтэй өсөлт эхэлж байсан. 🟢 Тиймээс 300W MA-г биткойны урт хугацааны мөчлөгийн хувьд анхаарах ёстой чухал support түвшин гэж үздэг. Гэхдээ энэ нь “300W MA-д хүрвэл биткойн заавал ёроолдоо хүрсэн” гэсэн үг биш. Өнгөрсөн түүхийн жишээ болохоос ирээдүйн хөдөлгөөний баталгаа биш.

  • без подписи

  • ☀️ КРИПТО ЦАГ АГААР‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‌‎ 📅 2026 оны 8 сарын 17, 08:00(УБ цаг) 🌍 Зах зээлийн нийт үнэлгээ (24h): ~$2.16 T (-0.26%) ₿ Bitcoin (BTC): ~$62,819 (-0.32%) 📈Хамгийн их өссөн: 1. VELVET ~$1.02 (+24.11%) 2. ETHFI~$0.5017 (+4.83%) 3. WLFI ~$0.05947 (+4.26%) 📉 Хамгийн их унасан: 1. STABLE: ~$0.02979 (-4.31%) 2. APT: 0.5178 (-3.55%) 3. CC: ~$0.09606 (-3.14%) 🌊 BTC Давамгайлал: ~58.88% 🌥 Айдас & Шуналын индекс: ~31 - Айдас 🪙 Алт улирлын индекс: 47 😎 Өдрийн өнгө: Өнөөдрийн крипто зах зээл улаан талдаа, айдас давамгайлсан байна. BTC ~$62.8K орчимд бага зэрэг буурч, нийт зах зээл ч сул байгаа нь хөрөнгө оруулагчид эрсдлээс болгоомжилж байгааг харуулж байна. Сүүлийн өдрүүдэд BTC $64K орчмын эсэргүүцлийг давж чадахгүй байгаа нь ч болгоомжлох шалтгаан болж байна. BTC $62K орчим дэмжлэгээ хадгалж чадах эсэх, мөн $64K орчмыг буцаан авах эсэх нь богино хугацааны өнгийг тодорхойлно.

  • 📉 Крипто зах зээлийн арилжааны идэвх буурчээ 2026 оны 7-р сард томоохон криптобиржүүдийн спот арилжааны нийт хэмжээ $429 тэрбум болсон байна. 📊 Энэ нь 6-р сарын $547.9 тэрбум-оос 21.7%-иар буурсан үзүүлэлт юм. Мөн $429 тэрбумын хэмжээ нь 2023 оны 10-р сараас хойших хамгийн доод түвшин болжээ. 📉 Өөрөөр хэлбэл, крипто зах зээл дээрх арилжааны идэвх сүүлийн саруудад мэдэгдэхүйц суларсан байна. ⚠️ Гэхдээ арилжааны хэмжээ буурсан нь дангаараа “хөрөнгө оруулагчид зах зээлээс гарч байна” гэсэн үг биш. Энэ нь зах зээлийн идэвх сулрах, хөрөнгө оруулагчид шийдвэрээ хүлээх, хэлбэлзэл багасах зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байж болно.

  • BITCOIN ТОМ ХӨДӨЛГӨӨНД БЭЛДЭЖ БАЙНА УУ? Биткойны зах зээлд сонирхолтой нөхцөл байдал үүсээд байна. 📊 📉 BTC-ийн хэлбэлзэл сүүлийн үед маш бага түвшинд хүрч, үнэ харьцангуй нарийн хүрээнд хөдөлж байна. Ийм үед зах зээлд “хэлбэлзлийн шахалт” үүсэж, дараагийн хүчтэй хөдөлгөөнд бэлтгэгдэж байна гэж трейдерүүд үздэг. ⚡ Гэхдээ бага хэлбэлзэл нь заавал өсөлт ирнэ гэсэн үг биш. Том хөдөлгөөн дээш ч, доош ч гарч болно. Харин одоогийн нам гүм байдал удаан үргэлжилсний дараа BTC-ийн үнэ хүчтэй хөдөлгөөн хийх магадлал нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна. 👀 Дараагийн том хөдөлгөөн хаашаа чиглэх бол? 📈 Өсөлт үү? 📉 Эсвэл огцом бууралт уу?

  • 🇰🇷 Өмнөд Солонгос гадаад крипто бирж рүү хийх шилжүүлгийг илүү хатуу хянана Өмнөд Солонгосын санхүүгийн зохицуулагчид дотоодын крипто биржүүдээс гадаадын крипто платформ болон хувийн түрийвч рүү хийх шилжүүлгийг илүү нарийн шалгах шинэ шаардлага тавьж эхэлжээ. 💰 Ялангуяа 10 сая воноос дээш хэмжээний шилжүүлгийг илүү анхааралтай хянаж, шаардлагатай тохиолдолд: • Гүйлгээний зорилго • Хүлээн авагчийн мэдээлэл • Мөнгөний эх үүсвэр • Данс болон түрийвчний эзэмшил зэрэгт нэмэлт баталгаажуулалт хийх юм байна. 📱 Үүнээс гадна Google Play Store-д бүртгэлгүй гадаад крипто биржийн зарим аппликейшнийг шинээр татаж авахад хязгаарлалт тавьсан байна.

  • 🚀 Алткойны зах зээлд шинэ өөрчлөлт гарч байна Bitwise-ийн хөрөнгө оруулалтын захирал Мэтт Хоуган-ы үзэж буйгаар крипто төслүүдийн бизнесийн загвар өөрчлөгдөж эхэлжээ. Өмнө нь олон төсөл токены үнэ өсөх хүлээлт дээр голчлон тулгуурладаг байсан бол одоо: 💰 Бодит орлого олох 📈 Хэрэглэгч, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх 🏦 Төслийн орлогоос токенд үнэ цэн бий болгох зэрэгт илүү анхаарч эхэлж байна. Тэрээр Hyperliquid, Uniswap, Aave зэрэг бодит орлого олдог төслүүдийг жишээ болгон дурджээ. 📊 Хоуганы үзэж буйгаар ийм загвар улам түгээмэл болж, крипто төслүүд бодит орлогоо нэмэгдүүлж чадвал Bitcoin-ийг хассан крипто зах зээлийн нийт үнэлгээ хоёр дахин өсөх боломжтой гэнэ.

  • 🚨 Bitcoin шилжүүлгийн алдаанаас болж $102,000 гаруй шимтгэл төлжээ 8-р сарын 12-нд нэгэн хэрэглэгч гүйлгээ хийхдээ 1.6 BTC орчим (~$102,778)-ийг хураамж болгон төлсөн байна. ⛓️ Тус гүйлгээ 962,142-р блокт баталгаажсан бөгөөд хүлээн авагчид нэг ч BTC очоогүй байна. 🤖 Шалтгаан нь гүйлгээний шимтгэлийг автоматаар нэмэгдүүлдэг RBF тохиргоо/скриптийн алдаа байсан бололтой. Систем шимтгэлийг дахин дахин нэмэгдүүлсээр эцэст нь түрийвчний үлдэгдлийн ихэнхийг хураамжид зарцуулжээ. ⛏️ Тухайн блокийг олборлосон SpiderPool энэ гүйлгээнээс ойролцоогоор 1.6 BTC-ийн шимтгэл авсан бөгөөд энэ нь тухайн блокийн нийт шимтгэлийн маш өндөр хувийг эзэлсэн байна.

  • 🚨 Trezor-ийн 13,689 хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ 🔐 Криптовалютын түрийвч үйлдвэрлэгч Trezor хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдсан талаар мэдээллээ. Халдлага нь Trezor-ийн өөрийн системд бус, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч ShipMonk-ийн системд гарсан байна. Халдлагад 2026 оны 5-р сарын 10 – 8-р сарын 8ны хооронд захиалга өгсөн нийт 13,689 худалдан авагч өртжээ. 📧 Алдагдсан байж болзошгүй мэдээлэлд: • Нэр • Гэрийн/хүргэлтийн хаяг • Утасны дугаар • Цахим шуудангийн хаяг зэрэг мэдээлэл багтжээ. ⚠️ Азаар Trezor-ийн сэргээх үг (seed), хувийн түлхүүр болон крипто хөрөнгө алдагдаагүй байна. Гэвч хакерууд олж авсан мэдээллээ ашиглан Trezor-ийн нэр барьсан хуурамч цахим шуудан, мессеж, фишинг халдлага хийх эрсдэлтэй.

  • 🇷🇺 Орос улс Bybit болон HTX-ийн хамгийн том хандалттай хэвээр байна Wu Blockchain-ийн мэдээлснээр, Similarweb-ийн 2026 оны 7-р сарын тооцооллоор Орос улс Bybit болон HTX криптобиржүүдийн вэбсайтад хамгийн их хандалт өгсөн улс болжээ. 📊 Bybit 🇷🇺 Орос — 27.9% 📊 HTX 🇷🇺 Орос — 24.8% 🌐 ОХУ-д крипто арилжааны зохицуулалт тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал хэвээр байгаа ч Оросын хэрэглэгчид олон улсын крипто платформуудын веб орчинд идэвхтэй байгааг энэ үзүүлэлт харуулж байна.

  • 💵 Tether анх удаа бүрэн хэмжээний санхүүгийн аудит хийлгэлээ USDT стейблкойныг гаргадаг Tether компани 2025 оны санхүүгийн тайлангаа Америкийн “Том дөрөв”-ийн нэг болох KPMG U.S.-ээр анх удаа бүрэн аудитлуулжээ. 📊 KPMG аудитын дүгнэлтээр Tether-ийн санхүүгийн тайлан нь бүх чухал үзүүлэлтээр үнэн зөв бөгөөд АНУ-ын нягтлан бодох бүртгэлийн стандарт (US GAAP)-д нийцэж байна гэж үзсэн байна. 💰 Мөн аудитын дүнгээр Tether-ийн нийт хөрөнгө нь өр төлбөрөөсөө ойролцоогоор $6.8 тэрбумаар илүү байсан байна. 📌 Өмнө нь Tether улирал тутам нөөцийнхөө талаар баталгаажуулалтын тайлан (attestation) гаргуулдаг байсан бол энэ удаагийнх нь бүрэн хэмжээний санхүүгийн аудит гэдгээрээ онцлог.

  • 🇷🇺 ОХУ-ын Төв банк крипто хөрөнгийн төөрөгдүүлсэн борлуулалтыг хянана ОХУ-ын Төв банк криптовалют болон бусад дижитал хөрөнгийг борлуулах үед хэрэглэгчийг төөрөгдүүлэх, эрсдэлийг нь дутуу мэдээлэх, худал эсвэл буруу ойлголт төрүүлэх зэрэг шударга бус үйлдэлд хяналт тавихаар болжээ. 🏦 Төв банкны дэд ерөнхийлөгч Михаил Мамутагийн мэдээлснээр, крипто үйлчилгээ үзүүлэгчдийн ийм үйлдлийг илрүүлж, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох аж. ⚠️ Ялангуяа криптовалютын ашиг олох боломжийг хэт дөвийлгөж, харин эрсдэл болон алдагдал хүлээх боломжийг хэрэглэгчдэд бүрэн мэдээлэхгүй байх явдалд анхаарах юм байна. 📅 ОХУ-ын крипто зах зээлийн шинэ зохицуулалтыг 2026 оны 9-р сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

  • ⛏️ Олборлолтын компанийн хуучин ажилтан BTC хулгайлсан хэрэгт гэм буруугаа хүлээлээ АНУ-ын Вашингтон мужид биткойн олборлогч компанид ажиллаж байсан 40 настай Christopher Rankin ашиг олохын тулд компанийн mining системийг ашигласан хэрэгт гэм буруугаа хүлээжээ. 🖥️ Тэрээр компанийн 100 гаруй компьютерт зөвшөөрөлгүй нэвтэрч, олборлолтын хүчин чадлыг өөрийн байгуулсан mining pool руу чиглүүлсэн байна. Үүний үр дүнд өөрийн хяналттай крипто wallet руу нийт 1.0668 BTC шилжүүлсэн бөгөөд тухайн үеийн үнэлгээгээр компанид $53,315.75 орчим хохирол учруулжээ. ⚖️ АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр түүнд: • 1 жил хүртэл хорих ял • $100,000 хүртэл торгууль ногдуулах боломжтой. 📅 Ял оноох шүүх хурал 2026 оны 11-р сарын 17-нд болохоор товлогджээ.

  • 🇺🇸 8-р сарын 19-нд Цагаан ордонд крипто салбарын чухал уулзалт болох гэж байна АНУ-ын Цагаан ордон криптовалют болон prediction market-ийн салбарын төлөөлөл, удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлжээ. 📌 Уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна: • 🇺🇸 АНУ-ын крипто зохицуулалтын цаашдын бодлого • 🪙 Stablecoin-ийн зохицуулалт • 📜 Криптотой холбоотой хууль, тэр дундаа CLARITY Act • 📊 Prediction market-ийн зохицуулалт • 🏦 Крипто болон уламжлалт санхүүгийн салбарын харилцаа Энэ уулзалт нь АНУ крипто салбарын бодлогыг цаашид ямар чиглэлд хөгжүүлэх гэж байгааг ойлгоход чухал дохио болж магадгүй.

  • ⚠️ Binance зарим крипто платформтой хийх гүйлгээг хязгаарлана Binance бирж Оростой холбоотой гэж үзэж буй зарим крипто платформтой хийх мөнгө шилжүүлгийг зогсоох/хязгаарлах арга хэмжээ авч эхэлжээ. 📅 8-р сарын 23-наас дараах 11 платформ нэмэгдэн хязгаарлалтад орно: • HTX (Huobi Global) • Rapira • WhiteBird • ABCeX • Aifory Pro • NoOnecrypto • Tradex • Monease • BitPapa • Exnode / Exnode Pay • EXMO 🔴 Энэ нь юу гэсэн үг вэ? Эдгээр платформоос Binance руу, эсвэл Binance-ээс эдгээр платформ руу крипто шилжүүлэх үед гүйлгээ блоклогдох, саатах эсвэл нэмэлт шалгалтад орох эрсдэлтэй. Мөн шаардлагатай гэж үзвэл тухайн гүйлгээтэй холбоотой крипто wallet-д түр хязгаарлалт тавьж болзошгүй. 👉 Хэрэв та дээрх платформуудын аль нэгийг Binance-тэй холбон ашигладаг бол 8-р сарын 23-наас өмнө гүйлгээний сувгаа шалгах нь зүйтэй.

  • без подписи