Охват к подписчикам
13,3%
ERR
Реакции к просмотрам
0,10%
3 на 22 постов
Пересылки к просмотрам
0,06%
2
Постов в день
0,0
всего 22
Где отзываются чаще
доля реакций к просмотрам- 12 мая📊 Шинжээчид 4-р сарын Core CPI өмнөхөөс өндөр гарах хүлээлттэй байна. 🏠 Үүний гол шалтгааны нэг нь АНУ-ын засгийн газрын shutdown-ийн үеэр BLS (Хөдөлмөрийн статистикийн товчоо) мэдээллийн тасалдлын улмаас shelter inflation-ийг бууруулж тооцсон түр аргачлал хэрэглэсэнтэй холбоотой. ⚠️ Тэрхүү статистикийн “quirk” буюу түр нөлөө нь энэ удаад эсрэгээрээ ажиллаж, Core CPI үзүүлэлтийг өсгөх магадлалтай гэж forecaster-ууд үзэж байна. 📈 Зах зээл одоо: • Илүү өндөр инфляц • Fed-ийн хүү бууруулах хугацаа хойшлох эрсдэл • Мөн volatility нэмэгдэх боломжийг анхааралтай ажиглаж байна. #CPI #Inflation #Fed #Markets #Economy1,24%
- 12 маябез подписи1,05%
- 3 авг.📊 ЭНЭ 7 ХОНОГИЙН ОРЛОГЫН ТАЙЛАН 📅 8-р сарын 3–7 Энэ долоо хоногт олон улсын томоохон компаниуд улирлын тайлангаа танилцуулна. Тайлангийн дараа хувьцааны ханш огцом савлах магадлалтай. 🔹 Даваа — 204 тайлан Palantir, Marriott, Tyson Foods, ONEOK, Williams 🔹 Мягмар — 473 тайлан Caterpillar, HSBC, Merck, Toyota, McDonald’s, Pfizer, Spotify, AMD, Amgen 🔹 Лхагва — 703 тайлан Eli Lilly, Disney, Shopify, Uber, CVS, Booking, DoorDash, eBay, Block 🔹 Пүрэв — 1,018 тайлан Долоо хоногийн хамгийн ачаалалтай өдөр. ConocoPhillips, Cloudflare, Petrobras, Airbnb, Datadog, Warner Bros. Discovery, AIG, Roku 🔹 Баасан — 264 тайлан Vista, T2 Biosystems, Plains, Emera, Oklo 👀 Гол анхаарал: AMD, Palantir, Disney, Uber, Shopify, Airbnb, Cloudflare, Roku, Eli Lilly. ⚠️ Тайлангийн өмнө болон дараа өндөр савлагаа үүсэж болзошгүй. #Earnings #Stocks #WallStreet #MarketNews0,00%
- 30 июл.⚖️ АНУ-ын Конгресс CLARITY Act-ыг батлахгүй бол SEC крипто зах зээлийн зохицуулалтыг өөрcдөө хийхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын дарга Пол Аткинс Конгресс CLARITY Act хуулийг баталж чадахгүй тохиолдолд SEC өөрийн эрх мэдлийн хүрээнд криптовалютын зах зээлийн зохицуулалтыг хийхэд бэлэн байгааг мэдэгдлээ. Түүний хэлснээр SEC дүрэм журам боловсруулах боломжтой хэдий ч Конгрессоос баталсан хууль нь илүү тогтвортой, урт хугацаанд хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Мөн засаг захиргаа солигдох бүрд зохицуулалтын бодлого өөрчлөгдөх эрсдэлийг бууруулна гэж үзэж байна. CLARITY Act хуулийн төсөл тавдугаар сарын 14-нд Сенатын Банкны хорооны санал хураалтаар 15–9 харьцаатай дэмжигдсэн боловч Сенатын нэгдсэн хуралдаанаар эцсийн санал хураалт хараахан явагдаагүй байна. Энэхүү хууль батлагдвал АНУ-ын криптовалютын зах зээлд SEC болон бусад зохицуулагч байгууллагуудын эрх үүргийг илүү тодорхой болгож, крипто компаниуд болон хөрөнгө оруулагчдад тогтвортой зохицуулалтын орчин бүрдэх боломжтой.0,00%
- 30 июл.без подписи0,00%
- 30 июл.🚀 Хувьцааны зах зээл уналттай байсан ч Bitcoin ETF-д хөрөнгө үргэлжлэн оржээ. Өчигдөр хувьцааны зах зээлд борлуулалтын дарамт нэмэгдсэн хэдий ч спот Bitcoin ETF-үүдэд дотогш чиглэсэн цэвэр урсгал бүртгэгдлээ. Үүний зэрэгцээ Bitcoin-ийн үнэ 50 өдрийн хөдөлгөөний дунджаас дээш түвшнээ гурав дахь өдрөө дараалан хадгалахыг оролдож байна. 50 өдрийн хөдөлгөөний дундаж нь зах зээлийн дунд хугацааны чиг хандлагыг тодорхойлоход өргөн ашиглагддаг техникийн чухал үзүүлэлт юм. Bitcoin уг түвшнээс дээш тогтвортой байж чадвал худалдан авагчдын идэвх сэргэх боломжтой. Харин доош орвол богино хугацаанд борлуулалтын дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна. Спот Bitcoin ETF-д хөрөнгө орж байгаа нь институцийн хөрөнгө оруулагчдын сонирхол тодорхой хэмжээнд хадгалагдаж байгааг илтгэж байна.0,00%
- 30 июл.🚨🇺🇸 FED БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ АНУ-ын Төв банк 9–3 саналын харьцаагаар бодлогын хүүг 3.50–3.75%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Fed-ийн мэдээлснээр эдийн засгийн идэвх тогтвортой өсөж байгаа ч инфляц 2%-ийн зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Beth Hammack, Neel Kashkari болон Lorie Logan нар шийдвэрийг эсэргүүцэж, хүүг 0.25 нэгж хувиар нэмэх санал гаргажээ. Fed-ийн тэргүүн Кевин Уорш инфляц өндөр хэвээр үргэлжилбэл хүү нэмэх боломж нээлттэйг анхааруулж, инфляцыг 2%-д хүргэх зорилтоо дахин мэдэгдээд байна. 📌 Энэ шийдвэр хүүгийн өсөлтийг түр хойшлуулсан ч есдүгээр сарын хурлаар нэмэх эрсдэл хэвээр байгааг харуулж байна. #FED #InterestRates #Inflation0,00%
- 29 июл.🚨 FED-ИЙН ЧУХАЛ ШИЙДВЭР АЙСУЙ АНУ-ын Төв банкны хүүгийн шийдвэр Улаанбаатарын цагаар 7-р сарын 30-ны 02:00 цагт гарна. Зах зээлийн одоогийн үнэлгээ: 📈 Хүү нэмэх магадлал: ~30% ⏸️ Хэвээр үлдээх магадлал: ~70% Сүүлийн жилүүдэд Fed-ийн шийдвэрийн өмнө зах зээл нэг хувилбар дээр бараг 99% санал нэгддэг байсан бол энэ удаа хүлээлт ихээхэн хуваагджээ. Гэсэн ч шинжээчдийн үндсэн таамаг нь Fed хүүгээ 3.50–3.75%-д хэвээр үлдээх хувилбар байна. Шийдвэрийн дараа хувьцаа, алт, доллар болон крипто зах зээлд хүчтэй савлагаа үүсэж болзошгүй. #FED #InterestRates #Bitcoin0,00%
- 29 июл.✨ RWA САЛБАР ГАНЦААРАА ӨСӨЛТ ҮЗҮҮЛЖЭЭ CryptoRank-ийн мэдээллээр 2025–2026 онд криптогийн салбаруудаас зөвхөн бодит хөрөнгөөр баталгаажсан токен буюу RWA өсөлт үзүүлсэн байна. Bitwise-ийн үзэж буйгаар хувьцаа, бонд зэрэг бодит хөрөнгийг блокчейн дээр токенжуулах үйл явц эрчимжиж, ирээдүйд олон их наяд ам.долларын зах зээл бий болгоно. BlackRock-ийн гүйцэтгэх захирал ч хөрөнгийн токенжуулалтыг криптогийн дараагийн том давлагаа гэж онцолж байв. #RWA #Tokenization #Crypto0,00%
- 29 июл.✨ КРИПТО САЛБАРТ ДАМПУУРАЛ НЭМЭГДЭЖ МАГАДГҮЙ ARK Invest-ийн таамагласнаар ирэх саруудад криптовалютын салбарт дампуурал болон компаниудын нэгдэл нэмэгдэж болзошгүй байна. Түүхэнд ийм үзэгдэл зах зээлийн мөчлөгийн ёроолын орчим ажиглагддаг. Энэ нь сул төслүүд зах зээлээс гарч, салбарын шинэ үе эхлэх боломжтойг дурдаад байна. #Crypto #ARKInvest #Bitcoin0,00%
- 29 июл.⚠️🇺🇸 ХЕДЖ САНГУУД ТЕХНОЛОГИЙН ХУВЬЦААНУУДАА ЗАРЖ БАЙНА Goldman Sachs-ийн мэдээлснээр хедж сангууд АНУ-ын технологийн томоохон компаниудын хувьцааг сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр хурдаар зарж эхэлжээ. Энэ нь хиймэл оюун ухаан болон технологийн салбарын өндөр үнэлгээтэй холбоотой болгоомжлол нэмэгдэж байгааг харуулж байна. #BigTech #HedgeFunds #WallStreet0,00%
- 29 июл.⚠️🇰🇷 ӨМНӨД СОЛОНГОСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДАХИН УНАВ KOSPI индекс өнөөдрийн арилжааны үеэр 10 гаруй хувиар унаж, долоодугаар сарын огцом бууралтаа үргэлжлүүллээ. Индекс 2025 оны тавдугаар сараас хойш анх удаа 200 өдрийн хөдөлгөөнт дундаж түвшнээ шалгаж байна. Уналтад Samsung Electronics, SK Hynix зэрэг чип үйлдвэрлэгчдийн хувьцааны хүчтэй борлуулалт голлон нөлөөлжээ. #KOSPI #SouthKorea #StockMarket0,00%